Sunday, March 16

Нэг сайхан дууны шүлэг

Дуучин Бичүүгийн "Ахиж би дурламааргүй байна" гэдэг дуу нь fm radio-гын хитүүдээр нилээн тэргүүлж, хүн болгон амандаа аялах дуртай дууны нэг болжээ. Миний бие ч гэсэн энэ дуунд их дуртай. Тэгээд нэг site-с уг дууны бүтэн шүлэгийг нь олж уншаад их таалагдаж энд 
тавилаа. Нэмж хэлэхэд уг дууны  шүлэгийг нь дуучин Temon бичсэн юм байна.



Хэзээ ч би дурлахгүй

Чамайг эгшиглүүлж чаддаггүй төмөр зүрхтэй болохоор чинь
Чамин аялгуут хөгжим чамд би авсангүй ээ
Харин уянгалаг дууг хамгаас илүү мэдэрдэг
Хосгүй дурлалын илч рүү өөрөө би тэмүүллээ
Алагхан зүрхэндээ амьхандаа жаргалыг ихээр хиие гэж
Алсын алсад сааралтах чамруу би зорьсон
Мөрөөдлийн гүнжээ гээд бүүдгэрхэн замаар гүйсэн
Мөнхөд үүрд тэмүүлнэ гэж ердөө ч би сэтгээггүй
Тэмүүлээд л байхад чи минь холдоод л
Тэнгэр газар нийлэх шиг санагдаад л
Тэсгэлгүй зогсоод алсыг хартал
Тэнд би ганцаараа үлдсэн
Анир чимээгүй гүн хязгаарт
Аврал эрээд бурханыг хайсан
Асаж буй зүрхнээс минь өөр
Ачит туслагч өөр байгаагүй
Ажиад түүнийг дахин ширттэл
Ахиад хармааргүй зүйлс үзэгдлээ
Түм буман атаа хорсол
Түгэх од шиг олон ажээ
Гунигийн хаан бас тэнд
Гудиггүй сэтгэлээр инээж байна
Чанх өөдөөс түүнийг тойроод
Чимээгүй олон гутрал хөврөнө
Үгүй ээ би чадахгүй юм байна
Билэг авъяас минь дутаад байна
Энгэрээ товчлоод зүрхээ дараад
Эндээс би холдон одъё
Би чамд л дурлахаа болихсон гэж санахдаа л
Энгэрээ товчиллоо
Бүхий л насаараа шаналахгүй л гэсэндээ
Зүрхээ дарлаа
Үнэхээр ихээр дасахвий л гэсэндээ
Уруулаа хазлаа
Өөрөө би гунихвий л гэсэндээ
Өөрийгөө тэвэрлээ
Дурлал гэгч гашуун дарс
Амсаагүй амтлахад л хатуу ажээ
Дуусашгүй их гуниг гутрал
Арай дэндүү олон ажээ
Нар миний дээрээс ээвч
Би мэдрэхгүй байна
Надаас бусад хүмүүс харин
Түүнийг мэдрэн жаргалтай байна
Бороо намайг норгох гэж асгаравч
Хувцас минь хуурай байна
Босоод харахад өглөө биш
Хав харанхуй шөнө байна
Би лав даарч байна
Бороо орж нар мандсан ч
Бодол минь даанч алсад байна
Салхи намайг илбэн таалавч
Сайхан биш гунигтай байна
Дурлалын дарсанд яг автах нь ээ
Дуугүйхэн зүгээр холуур явъя
Дуусгаад хэрэггүй ээ энэ дарсыг
Дэндүү өндөр градустай юм байна
Амтлаагүй байхад гуниг нөмрүүлж
Ахиад уух хүсэл төрүүлж
Агуу үйлчилгээтэй энэ дарснаас
Алив залуус минь хол явцгаая
Хэзээ ч битгий дурлаарай
Хэрэг болох зүйл лав тэр биш
Ухаан балартуулдаг дурлалын дарсыг
Уух нь битгий хэл битгий амсаарай
Би лав хэзээ ч амсахгүй
Бие сэтгэлээрээ холхон явна
Дулаахан нүдээрээ надруу битгий хараарай
Дурлачихвал би яана
Хархан нүдээ битгий тормолзуул
Хайлчихвал би яана
Хэзээ ч би дурлахгүй гэж
Хэлж би чадах боловч
Амтат дурлалын өмнө
Амиа тавьж чаднаа
Хүсэл дурлалын охин тэнгэрт
Хөлчүүрч би чадна









Friday, March 14

Billboard #1 Single this week


Unuu ugluu hicheeldee yavhiin umnu oird oroogui site-aaraa orj delhii niited yamar duu shuuguulj bai ve gedgiig medeh gej billboard.com-r shagailaa. Tegsen ih sonin yum boljee, ungursun 7 honogt 50-n heded tuuj yavsan Usher - Make love in this club duu n ogtsom usrelt hiij terguun bairand orsniig haraad nud bultreh shahav.
Za tegeed sonsood baihnee ih dajgui duu bolson baina. Oiriin heden jil uran buteel hiigeegui Usher maani ih tom tesrelt hiij baina daa.
Za tegeed ene duug deerh linkeer orj sonsood uzeerei!!!

Thursday, March 13

Beginning

Ziak unuudriin ene udur blog gedeg zuiliig unshij bgaad eroosoo bi ch gesen bichii gej shiidlee. Uuriiguu tsuhas taniltsuulval negen ih surguulid IT-n chigleleer suraltsdag. Ene blogooroo uuriinhuu sonirhdog zuiliin talaar bichij, medlegee huvaaltsah bolnoo.